өдөр
шөнө
×

Оросууд гутралыг эмчлэх эм бүтээжээ

ДЭМБ-ын мэдээлснээр манай гарагийн хүн амын 5% нь гутралаар шаналдаг аж. Оросын эрдэмтэд сэтгэл гутралыг эмчлэх эм бүтээж “хувьсгал” хийсэн тухай “CS Chemical Neuroscience” хэмээх нэр хүндтэй, эрдэм шинжилгээний сэтгүүл бичжээ. Төслийн удирдагч бөгөөд Оросын ШУА-н Химийн био анагаах ухааны лоабораторийн эрхлэгч Вадим Макаров “Одоо хэрэглэж буй гутралын эсрэг төрөл бүрийн эм төгс биш, яагаад гэвэл хүн бүрд тохирохгүй. Иймээс өвчтөн заримдаа 2-3 төрлийн эм ууж ямар нөлөөлөл үйлчилгээ үзүүлэхийг туршсаны дараа өөрт тохирохыг олдог. Түүнээс гадна харш нөлөөгүй антидепрессант өнөөдөр алга гэхэд хилсдэхгүй... Хүний биен дэх дофамин (таашаал цэнгэл), серотонин (танин мэдэхүйн болон моторын ажиллагаа), норадреналин (сэрүүн үеийн медиатор) тодорхой харьцаатай байх ёстой. Чухам эдгээрийн тоо нь хүний биеийн төлөв байдлыг тодорхойлох гол хүчин зүйл. Антидепрессантын зорилго бол  харьцааг “төгс” болгох.... Бид энэ удаа үр дагаварт биш, мөн янз бүрийн даавар ялгаруулахад хүргэдэг гинжин хэлхээний завсрын хэсгүүдэд биш харин “удирдлагын төв”-д  нөлөөлөх туршилт хийжээ. Түүнийг тархины цэнхэр бие гэж нэрлэдэг. Энд буй тодорхой ферментийг идэвхжүүлснээр эрдэмтэд маань шаардлагатай нейромедиаторын синтезийг эхлүүлж сурсан. Үүний дүнд бүх даавар зохих хэм хэмжээнд очдог. Шинэ эмийг хулгана дээр туршихад нейромедиаторуудын агууламж нэмэгдэж гутралын шинж тэмдэг багассан" хэмээн ярилаа. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top