өдөр
шөнө
×

Хаван буулгах хүнс

* Хаванг буулгахыг хүсвэл юуны өмнө хоол хийхдээ давсыг хэтрүүлж болохгүй. Зарим хүнсэнд их хэмжээний “нууц” давс бий. Жишээлбэл, талх, зайдас, хиам (ялангуяа түүхийгээр утсан), хагас бэлэн бүтээгдэхүүн, лаазалсан хүнс. Эрүүл хүн хоногт 8 граммаас бага давс хэрэглэх ёстой, энэ бол 1 цайны халбага. Харин даралт ихэддэг, мөн зүрх судасны өвчинтэй хүмүүс үүнээс бага буюу 5 граммаас хэтрүүлэх хэрэггүй. 
* Зүрх судсаа дэмжихийн тулд В ба А, РР, С, Р витаминаар баялаг хүнс идээрэй. Жишээ: цитрүсийн төрлийн жимс (нимбэг, жүрж, апельсин, хан боргоцой, киви), лууван, чацаргана, анис, алирс, үхрийн нүд, нохойн хошуу, алим. 
* Эмчийн жоргүй, эмч зөвлөөгүй  бол шээс хөөлгөх эм, эмийн ургамлыг дур мэдэж ууж болохгүй. Яагаад гэвэл, энэ нь бие сулрах доройтох, зүрхний хэм алдагдах зэрэг сөрөг уршиг дагавартай.
* Харин эмчид очих шаардлагагүй тохиолдолд байгалийн гаралтай зөөлөн аргыг ашиглаж болно. Өөрийн гараар шинэ шүүс бэлдэж уугаарай. Үүний тулд улаан манжин ба лууван, өргөст хэмхний шинэ шүүсийг тэнцүү хэмжээгээр авч холино. Түүнчлэн сүүтэй цай уухад гэмгүй. Хаванг гэрийн нөхцөлд буулгахыг хүсвэл яншуй, цоохор майлз ахиу хэрэглэ, мөн шийгуа, амтат гуа идэж болно. Гэхдээ энэ арга зун, намрын улиралд илүү тохиромжтой.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top