өдөр
шөнө
×

3 сарын 15- Дэлхийн Нойрны өдөр

3 сарын 15 бол Дэлхийн Нойрны өдөр. Үүнийг тохиолдуулан Европын анагаахын төвийн мэдрэлийн эмч, нойр зүйч Н.Ильиний зөвлөгөөг хүргэж байна. 

Унтахын өмнө кофе, хар цай уухаас зайлсхий. Кофены тухай тайлбарлалтгүй.... Нэг аяга хар цайнд 47 мг кофеин агуулагддаг, ийм учраас унтахад саад болох магадлалтай. Тиймээс нойрсохоос 2-3 цагийн өмнө хар цай зэргийг уугаарай. Түүнчлэн орондоо орохын өмнө амтлаг, чихэрлэг хүнс бүү хэрэглэ, жишээлбэл бялуу, жигнэмэг. Мөн чихэрлэг хүнс нь цусан дахь саахрын түвшнийг нэмэгдүүлдэг. Шөнө сайн нойрсохыг хүсвэл өдөр их унтах хэрэггүй. Үдийн хоолны дараа 20 минут дугхийх гэмгүй, гэхдээ 14-15 цагаас өмнө унтвал зохино. Нойрсолтод нарны гэрэл тодорхой үүрэг гүйцэтгэдэг, тиймээс өдөр бүр ядаж 30 минут гадуур  салхинд гарч, зугаалж хэвшээрэй. Мөн өглөө, өдрийн цагаар цонхны хөшгөө заавал нээлттэй байлга. Өглөөд нарны гэрэл та бидний биологийн цагийн ажиллагааг хэвийн болгоход тустай. Таны ор, гудас матрац, хөнжил болон орны даавуу сайн чанарын, биед эвтэй, тавлаг тухтай ёстой. Эдгээрт мөнгө бүү хайрлаарай. 
 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top