өдөр
шөнө
×

Хоолны цэсээ эслэгтэй хүнсээр баяжуулаарай

“Ихэнх хүмүүс эслэгтэй хүнсийг хоолны цэсэндээ бараг багтаадаггүй. Эмэгтэйчүүдийн 90%, эрчүүдийн 97% нь эслэгийг (хүний биед шингэдэггүй хүнсний ширхэгтэс, волокон) хангалттай хэрэглэдэггүй гэсэн баримт бий. Гэтэл чухам ийм хүнсний ачаар олон өвчнөөс сэргийлэх боломжтой, тухайлбал зүрхний өвчин мөн зарим төрлийн хорт хавдраас. Эслэгүүд түүнээс гадна диабет, гэдэсний өвчин тусах эрсдэлийг бууруулж өтгөн хатахаас сэргийлдэг. Эмэгтэйчүүд дунджаар 25 грамм эслэг хэрэглэх ёстой, харин эрчүүд 38 грамм. Эслэгийн хэмжээг аажмаар нэмэгдүүлбэл зохино, яагаад гэвэл гэдэс дүүрэх, гүйлгэх, базлах зэргээр нөлөөлж болзошгүй. Хамгийн гол нь, та эслэгийн хэмжээг нэмэхээр шийдсэн бол өдөр бүр 2 литр орчим шингэн заавал уух ёстой. Та цогц хооллохыг хичээ, эслэгээс гадна хоол тэжээлийн бусад бүрэлдэхүүн хэсгийг хоолны цэсэндээ багтаагаарай. Ер нь амьдралын хэв маягаа бүхэлд нь эргэн харахад гэмгүй” хэмээн хоол зүйч Лиза Афинская өөрийн блогтоо бичжээ. 
Сонирхуулахад: 
1 стакан ногоон вандуй -8,8 грамм эслэг
1 стакан бөөрөлзгөнө - 8 грамм эслэг 
Тал стакан чанасан сэвэг зарам (чечевица) - 7.8 грамм эслэг 
Тал стакан чанасан нут - 6,3 грамм эслэг 
Тал стакан чанасан улаан шош - 5.7 грамм эслэг 
1ш лийр эсвэл алим, хулууны атга үр - 5 грамм эслэг 
Атга миндаль - 3,5 грамм эслэг 
1ш гадил - 3 грамм эслэг 
1ш лууван - 2 грамм эслэг 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top