өдөр
шөнө
×

Nature: Тархинд өөх хуримтлагдах нь Альцгеймерийн өвчин үүсгэдэг

Альцгеймерийн өвчний талаарх шинэ судалгаагаа Америкийн эрдэмтэд танилцууллаа. Энэ судалгааны үр дүнг “Nature” сэтгүүл нийтэлжээ.  “Уураг тархины эсүүдэд өөх хуримтлагдах нь Альцгеймерийн өвчин үүсэх үндсэн шалтгаан болдог гэсэн баталгааг бид олсон... Тархинд бета-амилоидын уураг хуримтлагдаж товруу болж улмаар энэ өвчин үүсдэг.... Тау уураг нь нейронуудад хортой нөлөөлж байна... Үүний зэрэгцээ тархины эсүүдэд бас өөхөн дуслууд хуримтлагддаг. Энд APOE ген чухал үүрэг гүйцэтгэх ба түүний нэг хувилбар APOE4 нь Альцгеймерийн өвчин үүсгэх өндөр эрсдэлтэй... Чухамдаа мэдрэлийн эсүүдийн ажиллагаа доголдсоноор ой тогтоолт болон анхаарал төвлөрөлт, биеэ удирдахтай холбоотой асуудлууд бий болдог” гэж Стэнфордын их сургуулийн эрдэмтэд мэдэгдэв. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top