өдөр
шөнө
×

Хүүхдээ гар утаснаас холдуулах арга бий

“Хүүхдээ гар утаснаас холдуулах энгийн арга бий, үүний тулд заавал “эцэг эхийн хяналт”-ын программыг гар утсан дээр суурилуулах шаардлагагүй. Эцэг эх мэдээж өөрийн хүүхдийг хэдэн цаг гар утсаа оролдож зурагт үзэж буйг  шалгаж хянах ёстой. Хяналтгүйгээр гар утсаа ашиглаж зурагт үзэх нь олон сөрөг уршиг дагавартай. Өсвөр настнууд түгшимтгий болох, сэтгэл гутралд орох гэх мэт. Энэ арга мөн зурагтын дэлгэцээс салгахад тустай. Эхнэр бид хоёр 1-17 настай 7 хүүхдээ өсгөдөг. Юуны өмнө “дэлгэцийн эрх” авахын тулд гэрийн ажил хийх ёстой гэж хүүхэддээ ойлгуулдаг. Жишээг доор дурдав. Хүүхдүүдээ заавал спортоор хичээллэ гэж би шахдаггүй. Гэхдээ гар утсаа ашиглахын тулд тэд заавал тодорхой нэг дасгал хийх ёстой гэж сургасан. Өглөө 6 цагт босч гимнастикийн дасгал хийвэл хичээлээс ирээд найзтайгаа онлайн тоглоом тоглохыг зөвшөөрөх гэх зэрэг.” хэмээн сэтгэл зүйч Ричард Уордсворт зөвлөснийг “Scary Mommy” нийтэлжээ. 
Хүүхэд өөрийн өрөөг цэвэрлэх ёстой: Ор хураах, хувцсаа эвхэж тавих, тоглоомоо хураах, хог хаях гэх мэт. 
Хүүхэд гэрийн ажил хийх үүрэгтэй: Гэрийнхээ давхар бүрийг цэвэрлэх, шат угаах, жорлон цэвэрлэх, хувцсаа угаах, өлгөх. ....
Гэрийн даалгавраа заавал хийх ёстой.
Спортоор хичээллэж хэвшүүл: Гүйлтийн замд ээр 1,5 км гүйх. Эсвэл 20 минут өөр дасгал хийх. 
Маргаашийн хоол бэлдэж сурга.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top