өдөр
шөнө
×

Деменцийн анхны шинж тэмдгийг өөрөө илрүүлэх боломжтой

--- Оросын анагаах ухааны доктор, гериатр -эмч Кирилл Прощаевын зөвлөгөө ---
Деменци буюу юм мартах, ухаан муудах, зөнөх (тэнэгрэх) өвчний анхны шинж тэмдгийг өөрсдөө илрүүлэх боломжтой. 40 нас хүрснээс хойш дараах тестээр өөрийгөө шалгаарай. 
Хуудас цаас авч цагийн дугуй нүүр зур. Цагийн нүүрэн дээрх тоог нэгд нэгэнгүй бичиж цагийн зүүг хоёуланг зурахдаа өөрийн хүссэн цаг минутыг сонгоорой. Энэ сонжоог 5 минутад амжуулах ёстой. Хэрэв та энэ тестийг гүйцэтгэхэд 5 минутаас илүү хугацаа зарцуулж, олон алдаа гаргасан бол эмчид үзүүлэх шаардлагатай болжээ. Дотрын эсвэл ой тогтоолтын эмчид хандвал зохино. 
Деменци үүсч эхэлснийг илтгэх өөр шинж тэмдгүүд бий. Ахмад настнууд ямар нэг хачирхалтай үйлдэл хийх, биеэ өөрөөр авч явах зэргийг хөгшрөлт гэж тайлбарлан үл тоож болохгүй. Жишээлбэл, ариун цэврийг сахих, биеэ арчилж тордох нь өөрчлөгдөж эхэлдэг. Өмнө нь их цэвэрч, нямбай хувцасладаг байснаа хайнга, хааш яйш хувцаслах гэх мэт. Эсвэл нийтэч, бусадтай их харьцдаг хүн гэнэт зожиг, хажиг болох. Гадуур хэт их зугаалж явах зэрэг тайлбарлах аргагүй этгээд зуршилтай болох. Үл таних, сэжигтэй хүмүүстэй харилцаа тогтоосноо нуух гэж оролдох. Дасал зуршил болсон зүйлээсээ гэнэт татгалзах (ажил мэргэжлийн болон ахуйн). Жижиг, аар саар гэлгүй иймэрхүү зүйлст ахмад настны ойр дотны хүмүүс нь анхаарал хандуулах ёстой. Яагаад гэвэл, энэ бүхэн үнэндээ түгшүүрийн дохио. Энэ тохиолдолд тухайн ахмад настны ухаан санаа, танин мэдэхүйн чадварыг эмчид үзүүлж шалгуулах хэрэгтэй. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top