өдөр
шөнө
×

Хорт хавдраас сэргийлэх тухай

“Зарим архаг өвчин хорт хавдар болж хувирах аюултай. Ялангуяа байнгын үрэвсэлтэй бол эсүүд байнга шинэчлэгдэн гэмтэх эрсдэлтэй, улмаар хорт хавдрын эсүүд үүсч мэднэ. Гэдэсний ур, ходоодны үрэвсэл, хошногын шалбархай зэргийг эмчлүүлэлгүй зөнд нь орхивол архагшиж хорт хавдарт хүргэж болзошгүй. Хорт хавдрын өмнөх байдлыг облигат (эмчлэхгүй бол хорт хавдар болно) ба факультатив (заримдаа рак болохгүй) гэж ангилна. Облигат: бүдүүн гэдэсний полипоз, умайн хүзүүний хүнд дисплаз, Кейрийн эритроплази, Дюбрейн меланоз, Боуэний өвчин, лейкоплаки. Факультатив: ходоодны шарх, атрофик үрэвсэл, хошногын ан цав, хөгшдийн кератоз. Ийм учраас архаг өвчтэй бол заавал нарийн мэргэжлийн эмчид үзүүлж шинжилгээ өгөх хэрэгтэй. Жишээлбэл, гэдэсны ур (полип) ургасан бол тогтмол колоноскопи хийлгэж байх ёстой. Тэгвэл хорт хавдар үүсэхээс сэргийлнэ, эсвэл эрт үе шатанд илрүүлж эмчлүүлэн эдгэнэ. Ер нь хорт хавдраас сэргийлэхийн тулд SPF хамгаалалттай тос түрх, солярид орж болохгүй, спортоор хичээллэ, амьдралын идэвхтэй хэв маягийг баримталж биеийн жингээ хэвэнд нь бариарай" ” хэмээн Оросын хавдрын эмч Екатерина Тимофеева зөвлөжээ.  

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top