өдөр
шөнө
×

Нийгмээс өөрийгөө тусгаарлах нь эрт үхэлд хүргэх эрсдэлтэй

Германы Эссений их сургуулийн эрдэмтэд “Нийгмээс өөрийгөө тусгаарлаж амьдардаг хүмүүс инсульт, инфаркт тусах эрсдэл огцом нэмэгддэг” гэж мэдэгдэв. Тэд 4316 хүний мэдээлэлд дүн шинжилгээ хийжээ. Оролцогчдын дундаж нас 2000-2003 онд 59 байсан ба судалгааны эхэн үед нэг ч хүн зүрх судасны өвчин тусаагүй байв. Эрдэмтэд энэ хүмүүсийн нийгмийн харилцааны талаарх мэдээллийг цуглуулжээ: гэр бүлтэй эсвэл хамт амьдрагчтай эсэх, хамаатан садан ба найз нөхөдтэйгээ хэр харьцаатай, улстөрийн нам эсвэл шашны, мэргэжлийн ямар нэг байгууллагын ажиллагаанд оролцдог эсэх зэрэг. 
13 жилийн ажиглалтаас үзэхэд оролцогчдын 339 нь инфарк эсвэл инсультэд нэрвэгдсэн, харин 530 нь янз бүрийн шалтгаанаар нас баржээ. Анализаас үзэхэд нийгмийн харилцааны хомсдолдоос болж инфаркт, инсульт тусах эрсдэл 44% нэмэгдсэн бол эрт нас барах эрсдэл 47% ихэсчээ. “Бусад хүмүүстэй харилцаа холбоотой байж нийгмийн харилцаанд идэвхтэй оролцох нь эрүүл мэндэд маш чухал. Энэ хүчин зүйл үнэндээ цусны хэвийн даралт буюу холестерины зохистой түвшин, биеийн дундаж жин зэрэг шиг хамгаалалтын үүрэг гүйцэтгэдэг болохыг манай судалгаа баталлаа” хэмээн судалгааны авторуудын нэг Янин Гроневолд онцлон тэмдэглэв. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top