өдөр
шөнө
×

Байцааны навчаар эмчлэхүй

Байцааны навч ашиглан үе мөч ба нурууны өвдөлтийг намдааж болно. Түүнээс гадна байцааны навч нь цусны эргэлт ба үе мөчийн хөдөлгөөнийг сайжруулах, мөгөөрсийн эдүүдийг бэхжүүлэх зэрэг олон талын эерэг үйлчилгээтэй. Байцааг ашиглахын өмнө сайн угааж 2-3 навч тасалж аваад хатуу хэсгийг хэрчиж авна. Дараа нь модон хавтан дээр байцааны навчаа дэлгэж гурилын элдүүрээр “элдэж” шүүсийг сайн ялгаруулах хэрэгтэй. Биеийн өвдсөн хэсэгт байцааны навчаар жин (бигнүүр) тавьж хүнсний гялгар уутаар ороож марль эсвэл даавуугаар гадуур нь бэхэлж тогтооно. Ийм жинг дор хаяж 7 цаг байлгах ёстой. Байцааны шүүсэнд агуулагддаг сульфорафан гэдэг хүхрийн нэгдлийн ачаар өвдөлт намддаг юм байна. Түүнчлэн байцааны навчиндаа зөгийн бал түрхвэл илүү сайн. Үүний зэрэгцээ та байцааг хүнсэндээ хэрэглэвэл илүү сайн үр дүнд хүрнэ. Гэхдээ байцааг чанах, шарах үед сульфорафан устдаг тул түүхийгээр эсвэл 3 минутаас илүүгүй хугацаагаар жигнэж хэрэглэ. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top