өдөр
шөнө
×

Зөв хооллох энгийн, үр дүнтэй арга

АНУ-ын Харвардын их сургуулийн эрдэмтэд өдөр бүр зөв хооллох хамгийн энгийн бөгөөд үр дүнтэй аргыг боловсруулжээ. “Таваг хоол”-ны зарчим тун энгийн. Жирийн тавгийг (24-26 см диамертэй) 4 хэсэгт хуваана. Эхний 2 хэсэгт янз бүрийн ногоо тавь, өөрөөр хэлбэл өглөө болон өдөр, оройн хоолны 50% нь ногоо байх ёстой. Тавагны 2-р хэсэгт зөв нүүрс ус буюу удаан чанадаг бүхэл үрийн будаа, бүхэл үрийн талх, хатуу сортын улаанбуудайгаар хийсэн гоймон зэрэг байна. Харин 3-р хэсэг буюу тавагны үлдсэн зайд өөх тос, уураг байх хэрэгтэй. Гэхдээ амьтны гаралтай махаас илүүтэй загас эсвэл ургамлын тос (оливын) ахиу хэрэглэвэл таны эрүүл мэндэд сайн гэдгийг бүү мартаарай. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top