өдөр
шөнө
×

Хүүхдүүд “ультра хоол”-оос болж "хөгширч" байна

Испаний эрдэмтэд “Хэт боловсруулсан “ультра хоол” (junk food) үнэн хэрэгтээ хүүхдүүдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж тэднийг хөгшрүүлж байна. Ийм хоол иддэг хүүхдүүдийн бодисын солилцоо зүгээр л устсан болохыг манайхаас явуулсан олон судалгаа баталсан.  
Хүүхдүүд зүгээр л хөгшид болж хувирч байв, энэ үзэгдэл гадна дүр төрх төдийгүй дотор эрхтэнүүдэд ч ажиглагдлаа. Судалгааны явцад 3-6 насны 1426 хүүхдийг ажигласан. Ультра хэт боловсруулсан хүнс нь наслалтын өвчнийг үүсгэж байна гэж бид дүгнэлээ. Энэ нь юуны өмнө кардиометаболик өөрчлөлтүүдтэй холбоотой: холестерин, сахарын хэмжээ ихсэх зэргээр. Хичнээн их өөрчлөлт гарах тусам хөгшдөд илэрдэг өвчний (наслалтыг богиносгох) шинж тэмдэг бяцхан хүүхдүүдэд илрэх магадлал өндөр
" хэмээн мэдэгджээ. "Хүмүүсийн хоолны дадал зуршил бага насанд бүрэлдэн тогтож бие организмын үйл ажиллагаанд том үүрэг гүйцэтгэдэг. Ийм учраас үр хүүхдүүдээ мэдээ орсон цагаас зөв хооллолтод сургах хээргтэй” хэмээн тэргүүлэгч судлаач Нэнси Бабио тайлбарлав. 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top