өдөр
шөнө
×

Эслэгээр баялаг хүнс хэрэглээрэй

Эслэгүүд хүний бие махбодид маш чухал үүрэгтэй: 50 хүртэлх насны эмэгтэйчүүд хоногт 30 грамм эслэгийг хоол хүнсээсээ авах ёстой бол 50 наснаас хойш 25 грамм байвал зохино. Харин 50 хүртэл настай эрчүүдийн хувьд энэ норм хоногт 38 грамм, 50 наснаас хойш 30 гр. 
Уусдаг эслэгүүд бол пребиотик бөгөөд гэдэсний микробиотыг дэмждэг. Ийм эслэг нь алим, апельсин, лууван, хар шош, наранцэцгийн үр, маалингын үр, авокадо, батат, абрикосонд бий.
Уусдаггүй эслэгүүд бол хүнсний волокно, түүнийг хүний бие махбодь бүрэн боловсруулж шингээдэггүй ч гэдсээр хоол дамжин өнгөрөх явц хурдасч хоол боловсруулалтын дагалдах бүтээгдэхүүнүүдийг шингээдэг (үүний дүнд өтгөн гадагшилж гэдсийг тогтмол суллаж байдаг). Уусдаггүй эслэгтэй хүнс бол сэвэг зарам, шош, нэрс зэрэг жимс. Түүнчлэн ийм эслэгүүд нь төмс, бууцай, өнгөт байцаа, чавга, чангаанз, чиагийн үр, хивгэнд бий. Алим, лийрийг хальстай нь идвэл, мөн инжирт 2 төрлийн хүнсний волокног хоёуланг авч болно. Гэхдээ эслэгийг хэтрүүлж хэрэглэж болохгүйг анхаар. 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top