өдөр
шөнө
×

“Дотор шүршүүр” 1 минутад хаягдал шаараас ангижруулна

Эрүүл амьдралын хэв маягийг баримтлагчид сүүлийн үед “дотор шүршүүр” хэмээх энгийн аргыг хэрэглэж хаягдал шаар, токсинуудаа гадагшлуулдаг болжээ. Энэ бол өглөө бүр аяга бүлээн ус ууна гэсэн үг. Хүсвэл нимбэгийн шүүс, 1 цайны халбага чиа үр нэмж болно. Зарим нь жаахан зөгийн бал нэмж амтыг сайжруулж хэрэглэдэг. Усны ашиг тусыг мэдэхгүй хүн байхгүй, гэсэн ч багахаан тайлбар өгүүлье.
Хэрэв ус дутагдвал хүний биеийн эсүүд үр өгөөжтэй “ажиллахгүй”. Ус таныг эрүүл саруул, гоо үзэсгэлэнтэй, залуу хэвээр байлгах хамгийн хүртээмжтэй хэрэгсэл. Яагаад гэвэл, ус өөрөө үндсэн уусгагч бөгөөд тэжээлийн бодисуудыг зөөвөрлөгч. Ус бол дотор орчин, чухамдаа  усанд л бүх бодисын солилцоо явагддаг. Үүний зэрэгцээ ус өөрөө шээс ба амьсгалаар тогтмол гадагшилдаг. Нас ахих тусам ус-давсны балансаа барих хэцүү, энэ нь токсинууд хуримтлагдах, бодисын солилцоо өөрчлөгдөх, мөн эсүүд хангалттай ус тогтоон барих чадваргүй болохтой холбоотой. Иймээс та ус хангалттай хэрэглэж хэвшээрэй.
Өглөө бүр аяга бүлээн ус ууж сур. Хүн унтаж байхдаа хөлс, амьсгал зэрэг физиологийн процессын улмаас ус, шингэнээ алдаж байдаг. Ийм учраас өглөөдөө заавал усаа нөх. Өглөөний аяга бүлээн ус яг шүд, нүүрээ угаадаг шиг дадал зуршил болох ёстой. Ингэснээр та ходоод гэдэсний замаа цэвэрлэж буй хэрэг. Ходоод гэдэсний зам ба түүнтэй холбоотой булчирхайн салслагийн эсүүдэд асар олон тооны чухал фермент, даавар ялгардаг, эдгээр бодисгүй бол хоол боловсруулалт ба бодисын солилцоо хэвийн явагдахгүй. Чухам энэхүү "дотор шүршүүр" л эдгээр эс ба булчирхайн ажиллагааг дэмжиж "ажиллуулдаг" юм байна. 
 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top