өдөр
шөнө
×

Эрүүл, урт наслахад 8 хүчин зүйл нөлөөлдөг

АНУ-ын Тафтсын их сургуулийн эрдэмтдийн баг судалгаа явуулсны эцэст эрүүл, урт наслахад тустай 8 хүчин зүйлсийг олж тогтоолоо. Судалгаанд 50-аас дээш настай 5500 гаруй хүний мэдээлэл, өгөгдлийг ашигласан аж. Түүнчлэн оролцогчдоос хооллолт болон спортоор хичээллэдэг эсэх зэрэг асуулттай асуулга авсан байна. Эрдэмтэд мөн судалгаанд хамрагдсан хүмүүсийн биологийн нас нь бие махбодийн төлөв байдалд хэр нийцэж буйг тодорхойлжээ. “Хоол хүнсэндээ их анхаарал тавьж хөдөлгөөнийг эрхэмлэдэг, архи хэрэглэдэггүй, тамхи татдаггүй, нойрны асуудалгүй хүмүүс урт насалдаг. Мөн биеийн массын индекс хэвийн, даралт тогтвортой, холестерин ба цусан дахь глюкозын түвшин хэвийн байх нь наслалтад ихээхэн нөлөөлдөг гэсэн дүгнэлтэд бид хүрлээ” хэмээн америк эрдэмтэд онцлон тэмдэглэв. Тэдний судалгааны тухай “JAHA” сэтгүүл бичжээ. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top