өдөр
шөнө
×

Киви жимс тромб үүсэхээс сэргийлнэ

Киви жимсний тухай 10 баримтыг хүргэе. 
- Киви жимсэнд нимбэгээс бараг 3 дахин их С витамин агуулагддаг. 
- Энэ бол бие махбодийг йодоор хангадаг жимс, яг йоджуулсан давс шиг.
- Кивийн бүтцэн дэх химийн бодисууд нь цусыг шингэлэх чадвартай, иймээс цусны судсуудад тромб үүсэхээс сэргийлэх магадлалтай. 
- Энэ бол залуужуулах үйлчилгээтэй жимс, арьсыг толийлгож чангаруулан гоё болгодог. 
- Киви нь уургийг задлах чадвартай, тиймээс махтай хоолонд нэмэхэд их зөөлөн амттай болгодог. 
- Их идсэний дараа киви хэрэглэхэд хоол боловсруулалт сайжирч гэдэс хэвийн болдог. 
- Киви жимсний 83% нь ус. 
- Хятадын императорууд энэ жимсийг афродизиак гэж хэрэглэдэг байв.
- Киви 90 жилийн өмнө онц амтгүй байжээ, өнөөгийн амт нь Шинэ Зеландын фермерүүдийн явуулсан селекцийн үр дүн юм. 
- Түүнийг гэрийн нөхцөлд ургуулж болно, гэхдээ хүйтнийг огт тэсвэрлэдэггүй. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top