Нимбэгтэй кисель бол эмчилгээний ундаа, түүнийг хамрын шуухинаа, ханиад томуу, хоолны дуршил буурах, арьсны өвчний үед хэрэглэнэ. Мөн зүрхний дайрлага, тархины цус харвалтын дараа уухад гэмгүй. Түүнчлэн хэрэв эмчлэгч эмч зөвшөөрвөл цөс ба элэгний өвчин, цус хэт бүлэгнэх, атеросклероз, тромбофлебитийн үед ууж болно.
Орц:
нимбэгийн шүүс - тал стакан
крахмал -2,5 хоолны халбага
элсэн чихэр – 3 хоолны халбага
ус -2 стакан
Элсэн чихрийг усанд хийж хутгаад гал дээр тавьж буцалгана. Крахмалыг нимбэгийн шүүсэнд хийж хутга. Буцалсан ус руугаа нимбэгтэй крахмалаа хийж байнга хутгах хэрэгтэй. Кисель буцалмагц гал дээрээс аваарай.