Хэрэв толгой байнга өвддөг бол мэдээж эмчид үзүүлж шалтгааныг тодруулах хэрэгтэй.
- Шинэ байцаанаас хуулж аван дотор талаар нь толгойдоо наалдуулна, болж өгвөл байцааны гол хэсгээс аваарай. Дорхноо муудах тул ойр ойрхон шинэ навчаар солиорой.
- Хоёр чихний дээд талд 1-2 хуруу зайд орших цэгийг олж дарна, нилээд өвчтэй мэт санагдаж магадгүй. Эдгээр цэгийг түр зуур, эрч хүчтэй 3-4 удаа өвдтөл дарна.
- Гараа үсэндээ шургуулж ширхэгийг сөргүүлэн хуруугаараа “самна”.
- Нимбэгийн хальсыг өвдөж байгаа газарт тавихад өвдөлт дороо намдана. Мөн нимбэгийн шүүсийг дух, шанаанд түрх. Түүнчлэн бүлээн усанд жаахан нимбэгийн шүүс дусаан уугаарай.