- Нүдний харааг сайжруулах холимог бэлдэхийн тулд яншуйн үндсээс 1 ширхэгийг авч хэрчээд дээр нь 1 ширхэг нимбэгийг жижиглэж бэлдэн холино. Одоо 1 хоолны халбага зөгийн балыг нэмж сайн хутга. Энэ холимгийг өдөрт 2-3 удаа хоол идэхээс 30 минутын өмнө эсвэл хоол идсэнээс хойш 1,5 цагийн дараа тус бүр 1 хоолны халбагыг хэрэглэвэл зохино. Үүнийг 1 сар уухад курс эмчилгээ болно. 14 хоног завсарлаад дараа нь шаардлагатай гэж үзвэл дахин нэг курс хэрэглэнэ.
- Нүд өвдсөн үед зөгийн бал ба загасны тосыг тэнцүү хэмжээтэй авч холино. Эхний үед буюу 3 шөнө дараалан доод зовхиндоо түрхэнэ, 4 ба 5 дахь хоногт өдөрт 3-4 удаа тавиарай.