өдөр
шөнө
×

Зөгийн бал залуужуулдаг

Зөгийн балын ашиг тусыг мэдэхгүй хүн ховор. Энэ хүнс ялангуяа охид бүсгүйчүүдэд нэн хэрэгтэй, учир нь эрүүл энх байлгахын зэрэгцээ залуу насыг уртасгаж гоо сайхныг хадгалдаг. Өглөөг зөгийн балтай эхлүүлэхийг эмч нар зөвлөдөг, яагаад гэвэл зөгийн бал бол исэлдэлтийн эсрэг үйлчилгээтэй. Түүнийг хэрэглэхэд бие махбодийн нөхөн сэргэх явц эрчимждэг аж. Түүгээр зогсохгүй зөгийн бал нь үхсэн эсүүдийг бие организмаас хурдан гадагшлуулж зайлуулан, гэмтсэн эсүүдийг нөхөн сэргэхэд тусалдаг. Түүнчлэн зөгийн бал нь стресст автахаас сэргийлдэг. 
Өдөрт хамгийн багаар бодоход 2 цайны халбага зөгийн бал хэрэглэж хэвшээрэй, энэ нь бие махбодийг бэхжүүлж нойр булчирхайд ачаалал өгөхгүй. 
 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top