“Зарим хүн бөөрний чулуу үүсэх хандлагатай, иймээс уураг болон кальци, давс агуулсан хүнсний хэрэглээгээ бууруулах ёстой. Яагаад гэвэл, эдгээр нь бөөрөнд чулуу үүсэхийг өдөөж болзошгүй. Сүү, цагаан идээнд кальци ихээхэн байдаг бол уураг нь маханд нилээд агуулагддаг. Түүнээс гадна хүмүүс ус их ууж байх хэрэгтэй. Ус бол бөөрний чулуутай болох эрсдэлийг бууруулдаг юм. Гэхдээ уух ус тань хэт кальцжуулсан байх ёсгүйг анхаар. Танай дүүрэг, орон нутагт хэрэв кальцижсан ус хэрэглэдэг бол заавал шүүлтүүр тавиарай, мөн цэвэршүүлсэн ус ууж болно. Сануулахад, минералжуулсан ус их хэмжээгээр хэрэглэвэл бас бөөрний чулуу үүсэх хүчин зүйл болж хувирна” хэмээн Оросын дотрын эмч, дархлаа судлаач Ирина Ярцева ярилаа.