өдөр
шөнө
×

Ууттай цай & эрүүл мэнд

Ууттай цай эрүүл мэндэд осолтой, элэг ба бөөрөнд сөргөөр нөлөөлдөг тухай “Доктор Питер” сайт бичжээ. “Италийн эрдэмтдийн явуулсан сүүлийн үеийн судалгаанаас үзэхэд ийм цайнд микро пластик агуулагддаг аж. Ууттай цайг хандлах үед (өндөр температурт) микропластик нь нано хэсгүүд болж задарч байсан. Пластик ууттай цайг хандлахад 1 аяганд микропластикийн 11,6 тэрбум хэсэг, нанопластикийн 3,1 тэрбум хэсэг байна гэж эрдэмтэд тогтоожээ. Ийм цайнаас хааяа 1-2 аяга уухад онц нөлөөлөхгүй. Харин ууттай цай тогтмол уудаг бол микропластикууд хүмүүсийн бие эрхтэнд хуримтлагдах аюултай. Элэг, бөөр, цусанд орсон микропластикаас болж хавдар тусах эрсдэлтэй. Иймээс ууттай цайны оронд хуурай цайгаа уламжлалт аргаар хандалж хэрэглээрэй” хэмээн тус нийтлэлд дурджээ. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top