өдөр
шөнө
×

Нойр булчирхайд тустай 3 хүнс

Нойр булчирхай бол хоол боловсруулалтад идэвхтэй оролцдог, цөсөөс шууд хамааралтай эрхтэн. Хүнд хоол идэх тусам илүү нойр булчирхай их фермент ялгаруулах шаардлагатай болдог ба хэрэв хоолоо хэтрүүлэх юм бол энэ булчирхай "өөрийгөө иддэг” гэж хэлж болно. Үүний зэрэгцээ элэг идэвхтэйгээр цөс ялгаруулж улмаар нойр булчирхайд очно. Харин цөс өтгөрвөл яваандаа цөсний сувгууд бөглөрөх аюултай, энэ нь нойр булчирхайд нэмэлт ачаалал өгөх аюултай. 
Нойр булчирхайн ажиллагааг сайжруулах 3 хүнсийг санал болгож байна. 
1. Далайн байцаа (ламинари) бол байгалийн антиоксидантуудаар баялаг учраас нойр булчирхайд эрч хүч бэлэглэнэ. Түүнийг блендерт жижиглэж хэрэглэвэл сайн, амт оруулахыг хүсвэл тал алим нэмээрэй. Далайн байцаанд агуулагддаг хүнсний волокна нь ходоодны гүрвэлзлэлийг эрчимжүүлж нойр булчирхайг үрэвсэхээс сэргийлнэ. Түүнчлэн далайн байцаа маш бага илчлэгтэй. 
2. Гурвалжин будаа нь кверцетин ба рутины хэмжээгээр тэргүүлдэг. Эдгээр минерал бол үрэвслийн эсрэг шинж чанартай, иймээс “өөрийгөө идэх”-ээс нойр булчирхайг хамгаална. Энэ будааг хэрэглэхэд нойр булчирхайн эсүүдийн мембран идэвхжиж, булчирхай “цэвэрлэгдэн” цөс шингэлэгддэг. 
3. Тослог загас бол нойр булчирхайд ашигтай хүнс, мөн “омега 3” их агуулдаг учраас цөсний сувгийг цэвэрлэж цөсийг үр дүнтэй шингэлдэг. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top