өдөр
шөнө
×

Даралтад нөлөөлдөг хүнс

Ихэнх хүмүүс 40 нас хүрээд даралттай холбоотой асуудалтай болдог. Мэдээж үүний шалтгааныг тодруулахын тулд эмнэлэгт хандаж шинжилгээ хийх ёстой. Эмчийн зааврын дагуу эм тариа ашиглан даралтыг хэвийн болгох нь хамгийн зөв алхам. "Гэхдээ энэ нь хожим бие махбодид сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй. Тиймээс эрүүл байхдаа хоол хүнсээ зөв сонгож амьдралын эрүүл хэв маягийг баримтал" гэж эмч нар зөвлөдөг. Яагаад гэвэл, даралт ихсэх буурах нь голдуу хоол тэжээлтэй холбоотой болохыг эрдэмтдийн судалгаа баталжээ. Анхааруулахад, эдгээр хоол хүнс нь хувь хүний онцлогоос болж хүн бүрд харилцан адилгүй нөлөөлөх магадлалтай. 
Даралт бууруулах хүнс: Аарц, ээдэм, будаа, гадил, самар, сармис, авокадо, далайн загас, чанасан төмс, сүү. 
Даралт ихэсгэх хүнс: Давс, давсархаг хоол, согтууруулах ундаа, фастфүүд, хагас бэлэн бүтээгдэхүүн, чихэрлэг хүнс ба гурилан бүтээгдэхүүнийг хэтрүүлж хэрэглэх, халуун ногоо, кофе, саахар.


 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top