өдөр
шөнө
×

Буцалсан ус дандаа ууж болохгүй

“Хот суурин газрын усан хангамжийн ус цэвэршүүлэх систем төгс биш, иймээс кранаар гоожих усыг бүрэн цэвэрлэж чадахгүй. Гэхдээ цаг үргэлж буцалсан ус уух хэрэггүй, энэ нь сөрөг талтай. Яагаад гэвэл, усыг буцалгасан ч бүрэн халдваргүй болж чадахгүй. Усанд агуулагдаж буй эмгэг (патоген) бичил организмууд өндөр температурыг тэсэхгүй үхдэг, гэсэн ч янз бүрийн химийн бодисууд илүү тэсвэртэй тул үлдэнэ. Нитратууд, диоксинууд, хүнд металлууд, хлор зэргийг хэрэглэсэн тохиолдолд шууд өвдөхгүй, өвчин тусахгүй. Хэдий тийм ч цаг үргэлж цэвэршүүлээгүй ийм усыг хэрэглэвэл эрүүл мэндэд хор хөнөөл учруулах эрсдэлтэй. Үүнээс сэргийлэхийн тулд гэртээ шүүлтүүр авч хэрэглэж байгаарай. Ингэж цэвэршүүлсэн усыг хоол бэлдэх, төрөл бүрийн ундаа бэлдэхэд хэрэглэж болно” хэмээн Оросын гастроэнтерологч эмч Евгения Мельникова зөвлөлөө. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top