өдөр
шөнө
×

Зун хордлогоос сэргийлэх тухай

Зун аливаа хүнсийг 2 цагаас илүү ил байлгаж болохгүй. Бүх хүнсээ, бүр лаазалсан бүтээгдэхүүнийг ч хөргөгчиндөө хадгалж хэвшээрэй. Ногоо, жимсийг хэрэглэхийн өмнө маш нямбай угаа. Хордлогын эхний шинж тэмдэг илэрмэгц шууд эмчид хандаарай. 
Халуун дулааны улиралд дутуу борцолсон мах, хатаасан болон утсан загас, хиам зэрэг хүнсээс болгоомжил, хэрэглэхийн өмнө дулааны боловсруулалт дахин хийж идсэн нь өлзийтэй. Учир нь аагим халуун өдөр иймэрхүү хүнсэнд бактериуд маш хурдан өсч олширдог тул эрүүл мэндэд ноцтой аюул учруулж болзошгүй. Ер нь зуны улиралд мах, махан бүтээгдэхүүн, түүнчлэн далайн гаралтай хүнсийг бага хэрэглэвэл зохино. Яагаад гэвэл, хэрэв эдгээр хүнсийг буруу хадгалвал мөн буруу бэлдсэн тохиолдолд гэдэсний савханцар, сальмонеллын халдвар авах магадлал өндөр. Түүнээс гадна зуны улиралд түүхий болон дутуу болгосон өндөг, сүү, бяслаг зэргээс халдвар авч болзошгүйг анхаар. Үүнээс гадна хоол идэхийн өмнө гараа угаахгүй байх, хоол хүнсээ ялаа зэрэг шавьжаас хамгаалахаа мартсан бол хордлого авах эрсдэлтэй.
Хүнсний хордлогын үед илрэх шинж тэмдэг: Гүйлгэх, дотор муухайрах, бөөлжих, ажлын чадвар буурах, бие сулбайх, гэдэс өвдөх, халуурах, амьсгал ба зүрхний цохилт хурдсах, арьс цайрах, арьс ба уруул хуурайших, даралт буурах, ам цангах, толгой эргэх. Гэхдээ эдгээр шинж тэмдэг өөр бусад өвчний үед ч илэрч болзошгүй, иймээс ямар ч тохиолдолд өөрийгөө дур мэдэн эмчилж болохгүй. Зөвхөн эмч зөв оношилж чадна гэдгийг бүү мартаарай. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top