Антибиотикт тэсвэртэй бактериудаас болж жилд 1,3 сая хүн нас бардаг гэсэн тоо баримт бий. Харин энэ асуудлыг Швед улсын Чалмерсийн технологийн их сургуулийн эрдэмтэд шийдэж чадлаа. Тэдний гаргаж авсан шингэн цацлага нь бүр антибиотикт тэсвэртэй бактериудыг ч устгах чадвартай аж. Тэдний эрдэм шинжилгээний ажлыг “International Journal of Pharmaceutics and ACS Applied Bio Materials” нийтэлжээ. Шинэ цацлагын материал нь пептидээр (бактериудыг хооронд нь холбож хөнөөх чадвартай) ханасан гидро гелийн жижиг хэсгүүдээс бүрддэг. Пептидийг эдгээр хэсэгт бэхэлснээр хамгаалалтын орчин бий болгож пептидийн тогтвортой байдлыг сайжирдаг. “Шинэ цацлаганд агуулагддаг бодисууд ямар ч хор хөнөөлгүй, хүний эсүүдэд нөлөөлөхгүй. Иймээс шингэн цацлагыг гадуур төдийгүй дотуур хэрэглэж болно. Одоо ашигладаг цацлагуудаас ялгаатай нь шинэ бүтээл маань бие махбодийн шарх аньж эдгэрэхэд тустай. Цацлагын материал маань бактериудын 99,99%-г устгаж хөнөөдөг, бактерийн эсрэг чадвараа 48 цаг хадгалдаг тул эмнэлэгт өргөн хэрэглэхэд маш тохиромжтой. Жишээ нь, шарх цэвэрлэх, халдварыг аюулгүй болгох” хэмээн эрдэмтэд мэдэгдлээ.