ОХУ-ын Гамалейн нэрэмжит Тахал, микробиологийн хүрээлэнгийн эрдэмтдийн бүтээсэн хорт хавдрын эсрэг вакциныг 2025 онд ийм өвчнөөр шаналж буй сайн дурынхан дээр туршихаар болсон тухай “ТАСС” агентлаг мэдээллээ. Тус хүрээлэнгийн захирал Александр Гинцбург “Энэ вакциныг мРНК-технологи дээр суурилан бүтээсэн юм. Манай эрдэмтдийн бүтээсэн хувилбар Оросын патентаар хамгаалагдсан. Одоо хорт хавдрын эсрэг вакциныг лабораторийн амьтад дээр туршиж байна. Хэрэв клиникийн өмнөх судалгаа бидний тооцоолсон үр дүнг өгч технологио бүрэн боловсруулж чадвал түүнийг уушигны болон нойр булчирхайн хорт хавдар, мөн бөөр ба меланомын зарим төрлийн хорт хавдрыг эмчлэхэд хэрэглэнэ. 2025 оны дунд үе гэхэд клиник судалгаанд хорт хавдартай өвчтөнүүдийг хүсэлтээр нь хамруулж эхэлнэ.... Шинэ технологийн ачаар мэрэгч амьтдын наслалт 2-3 дахин уртсах магадлалтай. Түүнээс гадна хавдар, метастазыг баталгаатай устгах эм хэрэгсэл бүтээх боломжтой” хэмээн мэдэгдэв.