өдөр
шөнө
×

Цагаан талхны сөрөг талыг нэрлэв

Хар талхтай харьцуулахад цагаан талхыг эрүүл мэндэд ашиг багатай гэсэн үзэл олны дунд нилээд түгсэн. Энэ талаар АНУ-ын Калифорний их сургуулийн эрдэмтэд судалгаа явуулжээ. Лабораторийн анализын тусламжтайгаар эрдэмтэд 3 төрлийн талханд агуулагдах Е витамин болон кальци, магни, фосфор, кали, зэс, төмөр, молибден, цайр, каротиноидуудын хэмжээг тодорхойлжээ. Тухайлбал: бүхэл үрийн болон сэргээгдсэн бүхэл үр, цэвэршүүлсэн цагаан гурилын (эдгээр гурилаар барьсан талхны) бүтцийг харьцуулан судалсан аж. "Бүхэл үрийн 2 төрлийн гурилтай (түүгээр хийсэн талх) харьцуулахад цагаан гуриланд (түүгээр хийсэн талх) агуулагдах үндсэн минералуудын хэмжээ 72%-иар бага, харин микро элементүүдийн хэмжээ 64%-иар бага байсан. Үүний зэрэгцээ бүхэл үрийн 2 төрлийн талханд эрүүл мэндэд чухал хэрэгтэй бодисуудын хэмжээ арай их байлаа. Дээд сортын, цэвэршүүлсэн цагаан гурилаар барьсан талхан дахь Е витамин болон каротиноидууд, бусад тэжээлийн бодисын хэмжээ буурсан болохыг бид тогтоолоо. Хэдий тийм ч анхны түүхий эдэд (улаанбуудайн үр) байсан Е витамины нийт хэмжээний тавны нэг нь 3 төрлийн талханд бүгдэд хадгалагдаж үлджээ. Гурилыг цэвэршүүлэх тусам энэ витамины хэмжээ буурдаг аж” хэмээн америк эрдэмтэд мэдэгдсэн тухай “Health News” сонин бичжээ. 

 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top