өдөр
шөнө
×

“Алтан сүү”-г өглөө уугаарай 

Зүрхний эрүүл мэндэд тустай “алтан сүү”-г өглөө өөрөө бэлдэж хэрэглэхийг санал болгож байна. Сүүн дээр 1 цайны халбага куркум, чимх хар чинжүү хийгээд хутгахад "алтан сүү" бэлэн болно. Куркумын ачаар зүрх судасны өвчнөөс сэргийлж стрессээс ангижирна. Түүнээс гадна куркум нь хоол боловсруулах системийн эрхтэнүүдийн эрүүл мэндэд тустай. Харин хар чинжүүнд агуулагддаг пиперин нь куркумаг шингэхэд тусалдаг. 
Өглөөгүүр мөн какао уувал зүрхэнд сайн. Какаонд агуулагддаг полифенол нь үрэвслийг багасгаж, өндөр даралтыг буулган “сайн” холестерины хэмжээг хэвийн болгодог, түүнчлэн өвчин архагших эрсдэлийг бууруулдаг. Гэхдээ какао уухдаа болж өгвөл элсэн чихэр, сүү нэмэхгүй байвал сайн.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top