өдөр
шөнө
×

Аагим халуунд сэнсгүй сэрүүцэж болно

Агааржуулалтын системгүй орон сууцанд яаж гэрээ сэрүүн байлгах вэ?
- Нарны шууд тусгалыг хаах хэрэгтэй. Цонхны нягт хөшиг, хаалтаа өдөр хаавал хэт улаан туяаг (дулааны) ойлгож өрөө тасалгааны температурыг бууруулна. Мөн цонхны шилэнд гэрэл ойлгогч, тусгай пленк нааж болно. 
- Хэрэв өрөөний цонх наран тал руу харсан бол дотроос нь фольга цаас нааж болно. Зарим айл цонхон дээрээ саравч хадсан байдаг нь их нэмэртэй. 
- Нойтон алчуур хэд хэдийг цонхоо нээж өлгөхөд гаднаас орж ирж буй агаар “хөрнө”.
- Гарын бугуй руугаа краны хүйтэн усыг гоожуулаарай. Та вений гол судсуудын нэгээр урсах цусаа хөргөж буй хэрэг, ингэснээр бүх бие сэрүүснэ гэсэн үг. 
- Чийгтэй цэвэрлэгээ хий. Тавилга, цонхны тавцан, хаалга, шалаа хүйтэн усаар угаа. 
- Гал тогооны өрөөнд хоол хийхдээ хаалгаа хаавал халуун агаар бүх өрөөгөөр тарахгүй. 
- Шөнө эсвэл өглөө эрт өрөөндөө заавал агаар салхи оруулж байгаарай. Ер нь өглөө эрт шалаа угааж дараа нь салхи оруул, тэгээд хөшгөө татвал өрөө тасалгаа сэрүүн байх болно. 
- Онцын шаардлагагүй цах хэрэгслээ салга, учир нь тэд өрөөний агаарыг “халаадаг”. 
- Биеийн ачаалллаа бууруул. Өглөө эсвэл орой ажиллахыг хичээ. 
- Ундааны саванд ус хийж хөлдөө. Хөлдсөн устай 2 ширхэг ийм савыг сэнсний дэргэд тавихад өрөө тэр чигтээ сэрүү татна. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top