өдөр
шөнө
×

Барааны савангаар хөлөө арчлахуй

Үдэш хөл өвдөх нь олон шалтгаантай, өдөржин өндөр өсгийттэй явах, эвгүй гутал, амьдралын хэв маяг...  Хөл тавхайн булчин хэт ачаалалд байнга өртөх нь аажмаар хөл, тааз, бүсэлхий өвдөхөд хүргэнэ. Улмаар хүзүү, дух, дагзад нөлөөлж толгойгоо эргүүлэхэд хэцүү болж нуруу өвдөх, дух үрчлээтэх, зовхи буух, нүдний доор хөхрөх зэрэг олон асуудлыг дагуулах эрсдэлтэй. Иймээс асуудлыг бага дээр нь арга хэмжээ авахыг хичээ. 
Та хөлийн тавхайгаа амраая гэвэл тусгай уусмал бэлдэж үе үе хөлөө дүрж байгаарай. Барааны саванг үрж бэлд. 1 литр усанд 1 хоолны халбага савангийн үртэс хийж дээр нь давс ба хүнсний соодоос 1 хоолны халбагыг нэмээрэй. Бүгдийг сайн хольж хутгаад хөлийн тавхайг дүрж 15-20 минут байлга. Дараа нь цэвэр усаар хөлөө угаана. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top