өдөр
шөнө
×

Цайр дутагдвал хүүхдийн өсөлт саарна

Цайр бол бие махбодид нэн шаардлагатай микроэлемент, түүний гол үүрэг бол эсүүдийн зөв ажиллагааг хангах. Мөн цайр нь дархлааны системийг дэмжих, бамбай булчирхайг хэвийн ажиллуулах, бие махбодь дахь нүүрс-усыг үр дүнтэй задлах, шарх эдгээх зэрэг олон чухал үүрэг гүйцэтгэдэг. Үр хөврөл, хүүхдийн өсөлт бойжилтод амин чухал хэрэгтэй элемент бол цайр. Хэрэв цайрын дутагдалд орвол хүүхдийн өсөлт хөгжил саатах аюултай, Түүнчлэн цайр бол арьсанд эерэг нөлөөтэй бөгөөд экзем, үлд зэрэг арьсны янз бүрийн өвчний эсрэг тэмцэхэд тусалдаг.
Хүнд хоногт маш бага хэмжээний цайр хэрэгтэй. Гэхдээ цайрын хомсдол үүсвэл үс унах, арьс хуурайших эвэрших, дотор муухайрах, гүйлгэх, хараа өөрчлөгдөх, хоолны дуршил буурах, амтлах эсвэл үнэрлэх чадвар алдагдах, хоолны шингэц муудах зэрэг шинж тэмдэг илэрдэг. Түүнчлэн цайрын хомсдол нь II төрлийн чихрийн шижин үүсэхэд нөлөөлдөг гэж зарим мэргэжилтэн үзжээ. Иймээс цайрын дутагдлаас сэргийлж хүнсэндээ шош, бүхэл үр, сүү цагаан идээ хэрэглээрэй. Мөн үр ба самар тогтмол идэхийг хичээ, ялангуяа наранцэцгийн, хулууны, маалингын үр сайн. Үрийг нунтаглаж, самрыг дэвтээж хэрэглэвэл сайн шингэдэг. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top