өдөр
шөнө
×

Корицатай зөгийн бал зүрхэнд тустай

Зөгийн балыг корицатай цуг хэрэглэхэд бие махбодид гайхалтай нөлөөлж, сайн үр дүн өгдөг.
Ядарч бие сулбайх үед: Стакан усанд хоолны тал халбага зөгийн балыг уусган жахаан корица нэмнэ. Үүнийг өглөө бүр өлөн элгэн дээр, мөн үдээс хойш 15 цагийн үед ууна. Энэ ундаа бие организмын үйл ажиллагааг сайжруулж сэргээнэ. 
Артрит: Өдөр бүр өглөө ба оройд 1 аяга бүлээн усанд 2 халбага зөгийн бал, 1 цайны халбага корица хийнэ. Үүнийг тогтмол хэрэглэхэд архаг артритыг ч эмчилдэг.
Зүрхний өвчин: Зөгийн балыг нунтаг корицатай хольж бэлдэнэ. Түүнийг өдөр бүр өглөөний цайндаа талхан дээр түрхэж иднэ. Энэ нь артериудын холестериний түвшнийг бууруулж инфарктаас сэргийлнэ. Өмнө нь зүрхний шигдээс туссан хүн хэрэглэвэл дахихаас сэргийлнэ. Корицатай зөгийн балыг тогтмол хэрэглэснээр амьсгал сайжирч зүрхний булчингууд бэхжинэ. 
Хорт хавдар: Өдөр бүр 1 хоолны халбага зөгийн балыг 1 цайны халбага корицатай хольж сарын турш өдөрт 3 удаа хэрэглэнэ. 
 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top