Чацаргана жимсэнд төрөл бүрийн витамин, амин хүчил, биологийн идэвхт бодис, органик хүчил, микро элементүүд, тос агуулагддаг. Иймээс түүнийг дархлаа бэхжүүлэх, бие махбодиос токсинуудыг гадагшлуулах зэргээр ашиглаж болно. Түүнээс гадна чацаргана нь эмчилгээний шинж чанартайэмийн ургамал учраас зарим өвчнөөс сэргийлдэг. Амны хөндийн болон шүдний өвчин, мөн элэгний таргалалт, экзем, чихрийн шижин, ходоод хямрах, дотор муухайрах, ханиад томуу, харшил, өндөр холестерин, бөөр ба шээсний замын өвчин тусахаас сэргийлж чацарганыг хэрэглэж болно. Өдөрт 1 атга чацаргана идэхэд хангалттай. Чацаргана бас хорт хавдрын эсүүдийн хурд, өсөлтийг бууруулдаг юм байна, Түүнчлэн чацаргана бол витамины дутагдал, зүрх судасны болон үе мөчний өвчин, улаан хоолойн шарх, арьсны хөлдөлт, түлэгдэл, үрэвсэл, ходоодны хүчил багадах, гэдэс булчингийн хөдөлгөөний идэвхжүүлэлт, цацраг идэвхт туяа, химийн хордолт зэрэг 30 гаруй төрлийн өвчнийг анагаах чадвартай аж.