өдөр
шөнө
×

JCI: Архины хамаарлыг үлдний эмээр эмчлэх боломжтой гэв

“Псориаз буюу хайрст үлдийг эмчилдэг эмийг ашиглан алкоголийн хамаарлаас ангижруулах боломжтой гэдгийг манай туршилт судалгаа харууллаа. Тухайлбал, апремиласт агуулсан эм илүү үр дүн өгч байв” хэмээн Орегоны их сургуулийн эрдэмтэд мэдэгдлээ. Алкоголизмын шинж тэмдэг генийн түвшинд илэрсэн 2 төрлийн оготно дээр хэдэн удаа туршилт явуулсны эцэст эрдэмтэд ийм дүгнэлт хийсэн аж. Тэд дараа нь сайн дураар туршилтад оролцохыг хүссэн 51 хүнийг урьж клиник судалгаа явуулав. Сайн дурынхан бүгд архины асуудалтай хүмүүс байв, тэдний заримд хайрст үлдний эм өгсөн бол үлдсэн нь плацебо хэрэглэжээ. Туршилт 11 өдөр үргэлжилжээ. Гэтэл апремиласт хэрэглэсэн оролцогчид  энэ хугацаанд согтууруулах ундааны хэмжээгээ эрс бууруулсан нь ажиглагдсан байна. Тэд өдөрт 5 порц алкоголь уудаг байснаа 2 порц болтол бууруулжээ. Эрдэмтдийн эрдэм шинжилгээний энэ ажлын материалыг “Journal of Clinical Investigation” сэтгүүл нийтэлжээ. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top