өдөр
шөнө
×

Хөлийн маск ашигтай

Эдгээр маскийн тусламжтай та хэдхэн өдрийн дотор хөлийн ул, тавхайгаа зөөлөн, булбарай, гоё болгож чадна. 
* Нимбэгийн хальсыг маш сайн жижиглэж бэлд (будаа шиг болтол). Ногоон цайны навчийг xgygr хандалсны дараа нимбэгийн жижиглэсэн хальстай холино. Энэ холимгийг бүлээнээр нь хөлийн уланд түрхэж гадуур нь гялгар уут ороож оймс өмсөх ёстой. 
* Хөлийн ул эвэршиж хатуурсан бол оливын тосыг далайн давстай хольж түрхээрэй. 
* Абрикосыг ясаас нь салгаж сэрээгээр сайн нух, чанасан будаа шиг болтол бяцалж жижиглэнэ. Дээр нь оливын тосоос хэдэн дуслыг нэмээд зөөлөн гал дээр 2-3 минут халаах хэрэгтэй. Энэ холимгийг бүлээнээр нь хөлийн уланд түрхэж гялгар уутаар ороож 20 минут байлга. Дараа нь хөлөө бүлээн усаар зайлж чийгшүүлэгч тос түрхээрэй. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top