- Ханиад томуу, ангин, салхинд цохиулах үед ойн, хатаасан бөөрөлзгөнө жимсний ханд хэрэглэхэд сайн. 100 грамм хатаасан жимс дээр 3 аяга халуун ус нэмж 30 минут орчим байлга. Дараа нь шүүж аваад унтахын өмнө 1 стаканыг уухад хөлс ялгарч өвчин намдана.
- Түлэгдэл, батга, арьсан дээр юм туурах үед ойн бөөрөлзгөнө жимсний шинэ навчаар тос бэлдэж түрхэх хэрэгтэй. Навчийг үрж жижиглэн шүүсийг шахна. Энэ шүүсийг цөцгийн тос (масло) эсвэл вазелинтэй хольж тос бэлдэнэ. Навчны шүүс ба маслын харьцаа 1:4.
- Ойн бөөрөлзгөнө жимсний хуурай навчийг идээшүүлж ханд бэлдээрэй. 15 грамм хуурай навчин дээр 1 стакан халуун ус хийж 30 минут байлга. Ханиад, бүдүүн гэдэс үрэвсэх, арьс туурах үед энэ хандаас өдөрт 3 удаа тус бүр 2 хоолны халбагыг ууна. Ангинтай үед энэ хандаар өдөрт 4-5 удаа хоолойгоо зайлах хэрэгтэй.
- Бөөрөлзгөнө жимсний үндэс ба мөчрийг мэдрэлийн өвчин, неврастений үед тайвшруулах хэрэгсэл болгон ашиглаж болдог.