Минерал ус бол хүний бие махбодид шаардлагатай олон, ашигтай бодисуудыг агуулдаг ундаа. “Байгалийн гаралтай минерал усыг ходоод хямрах үед хэрэглэхэд сайн, мөн гэдэс дүүрэхийг болиулж хоол боловсруулах системд үүссэн асуудлыг арилгахад тустай. Түүнчлэн энэ ус нь зүрх судасны системд ашигтай. Зүрхний өвчтэй хүмүүс минерал ус уухад биеийн байдал дээрдэнэ. Яагаад гэвэл, түүнд их хэмжээний магни агуулагддаг. Харин магни бол артерийн хана зузаарахаас, өөрөөр хэлбэл атеросклерозоос сэргийлдэг. Минерал усыг хэрэглэхэд арьсыг сайн цэвэрлэж толийлгон гоё, гэрэлтсэн болгодог” хэмээн Туркийн мэргэжилтнүүд зөвлөсөн тухай “Haber7” бичжээ.