өдөр
шөнө
×

Хавар С витаминаар баялаг жимс, хүнс хэрэглээрэй 

Хавар витамины дутагдалд орох магадлалтай, иймээс С витаминаар баялаг жимс жимсгэнийг та бүхэнд санал болгож байна. С витамин (аскорбины хүчил) бол хүчтэй антиоксидант төдийгүй бие махбодийг бактери, вирүсээс хамгаалах, дархлааны системийг бэхжүүлэх, хөгшрөлтийг сааруулах, бусад антиоксидантын үйлчилгээг нэмэгдүүлэх (Е витамин, селен зэрэг), токсиныг гадагшлуулах, кальцийн шингэцийг сайжруулах, бодисын солилцоог зохицуулах зэрэг түүний ашигтай талыг тоочоод баршгүй. Мөн С витамин нь үрэвслийн эсрэг, харшлын эсрэг үйлчилгээтэй, бас стресс тайлдаг. Гэхдээ гадаадаас оруулж ирдэг жимс нь ашигтай витамины бараг талыг алдсан байдаг гэж хэлж болно, яагаад гэвэл бүрэн боловсроогүй байхад тасалж авч нааш ачуулдаг. Ихэнх хүмүүс нимбэг, жүрж зэрэг жимсэнд С витамин их бий гэж үздэг, гэвч тийш биш.

100 грамм жимсэнд агуулагддаг С витамины хэмжээ: 

Нохойн хошуу 650 мг/100г
Нохойн хошуу (хатаасан) 1200 мг/100г
Улаан чинжүү 250 мг/100г
Үхрийн нүд 200 мг/100г
Чацаргана 200 мг/100г
Алим 165 мг/100г
Янншуйн навч 150 мг/100г
Ногоон чинжүү 150 мг/100г
Брокколи 136 мг/100г
Манго жимсний зөөлөн эд 122,3 мг/100г
Брюссель байцаа 120 мг/100г
Гоньд 100 мг/100г
Тэс (сэндэн) 100 мг/100г
Папайя 88,3 мг/100г
Хан боргоцой 78,9 мг/100г
Өнгөт байцаа 70 мг/100г
Нимбэг 40 мг./100г 
Мандарин 38 мг/100г

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top