өдөр
шөнө
×

The Lancet: Бохирдсон агаар дэлхийн хүн амын 99%-д нөлөөлж байна

“Манай гарагийн нийт газар нутгийн 1% хүрэхгүй хэсэгт л жилийн турш цэвэр агаараар амьсгалж байна” хэмээн Хятад, Австралийн эрдэмтэд мэдэгдлээ. Тэдний судалгааны ажлыг “Lancet” сэтгүүл нийтэлжээ. “Бид PM2.5 хэсгүүдээр бохирдсон агаарын түвшний талаар судалгаа явууллаа. Түүнийг их тунгаар амьсгалбал зүрх судасны өвчлөл өдөөж болзошгүй. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас PM2.5-н хэмжээ 5 мкг/м3 байвал зохино гэж заасан. Гэтэл 2019 оны байдлаар дэлхийн нийт талбайн 0,18% нь, нийт хүн амын ердөө 0,001% нь энэ хэмжээнээс доогуур орчинд аж төрдөг гэсэн дүгнэлт гарлаа.... Ази тивийн зүүн ба өмнө зүгт, Африкийн хойд зүгт агаар дахь хортой бодисуудын түвшин хамгийн өндөр байв. Харин Европ, Хойд Америкт энэ түвшин буурчээ. Гэхдээ мониторинг хийх станц манай гарагийн олон бүсэд их цөөн байгаа тул судалгааны дүн бодит нөхцөл байдлыг бүрэн тусгаж чадаагүй байж мэднэ" хэмээн эрдэмтэд ярьжээ. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top