өдөр
шөнө
×

Японы эрдэмтэд хамраар нь эрхтэний хэмжээг тодорхойлж сурав

Японы Хиото мужийн Анагаахын их сургуулийн шүүх эмнэлгийн кафедрын профессор Хироши Икегай тэргүүтэй эрдэмтэд судалгааны шинэ бүтээлээ “Basic and Clinical Andrology” сэтгүүлд нийтэлжээ. Эрдэмтэд томоохон судалгаа явуулсны дүнд эрчүүдийн нүүр царай, тодруулбал хамар зэргийн хэмжээгээр түүний бэлгэ эрхтэний хэмжээг тодорхойлох хэмжүүр үзүүлэлтийг гарган авчээ. Тэд 2015 оны 4-р сараас 2019 оны 3-р сарын хооронд тухайн их сургуульд хийсэн задлан шинжилгээний протоколыг судалсан байна. Эрдэмтэд 30-50 насны эрчүүдийн задлан шинжилгээний нийт 126 протоколыг түүвэрлэн авч олон үзүүлэлтийг харьцуулж үзсэн аж. Нас барсан эрчүүдийн өндөр, биеийн жин, түрүү булчирхайн хэмжээ, бэлгэ эрхтэний диаметр, хамрын уртыг харьцуулан судалсны эцэст Японы эрдэмтэд дараах дүгнэлтэд хүрчээ. 5,1 см ба түүнээс урт хамартай хүмүүсийн бэлгэ эрхтэний урт 13,42 см-ээс дээш байсан. Харин 4,5 см хүртэл урт хамартай эрчүүдийн бэлгэ эрхтэний дундаж хэмжээ 10,37 см хүртэл буурч байв. Үүний зэрэгцээ судалгааг зөвхөн статистик өгөгдөл дээр үндэслэн хийсэн бөгөөд биологийн тайлбар байхгүй гэж уг нийтлэлд дурджээ. 
 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top