Хаврын улиралд энергиэ нөхөх, вирүсээс хамгаалах хүнс хэрэглэвэл зохино.
* Ногоон сонгино хавар илүүдэл жингээ хаяхад тустай, учир нь түүнд агуулагддаг ферментүүдийн ачаар цадсан мэдрэмж төрж өлсөх нь багасдаг.
* Гоньд харин микробын эсрэг үйлчилгээтэй фитонцидыг их хэмжээгээр агуулдаг учраас вирүс болон ханиад томуугаар өвчлөхөөс хамгаалдаг.
* Анар жимсний хальсанд их хэмжээний антиоксидант бий, иймээс арьсыг залуужуулах үйлчилгээтэй. Түүнчлэн энэ жимс С витаминаар баялаг учраас өөрийн коллагенийг боловсруулахад тусална. Анарыг хэрэглэснээр арьс толигор сайхан, чийглэг болдог.
* Манго жимсэнд В бүлгийн витамин, кали их хэмжээгээр агуулагддаг. Манго идсэний дараа аз жаргалын гэгддэг эндорфин даавар ялгарч ажиллах чадвар дээшилнэ.
* Хурма жимс сэтгэл санааг өргөхөд тустай.