өдөр
шөнө
×

Бялуу идсэн ч таргалуулдаггүй бэлдмэл бүтээжээ 

Америк эрдэмтдийн 2 нээлтийн тухай дуулгая. Амттай, аюулгүй, гоё бялууг 3D принтерээр хэвлэх шинэ технологийг АНУ-д боловсруулжээ. Энэ технологи нь хүнсний бэх ашиглаж жимстэй бялуу, чизкейк зэрэг амттан хэвлэдэг. “Манай технологи бүрэн төгс биш, дахин сайжруулах шаардлагатай. Жишээ  нь, материалыг нягтруулах асуудлыг шийдэх ёстой. Тэгвэл бялуу маань хэлбэр дүрсээ илүү удаан хадгалж чадна. 3D-гээр хэвлэсэн бялуу, жигнэмэг бол хүний бие махбодид ямар ч аюулгүй, ямар нэг өвчин халдварлах боломжгүй. Түүнчлэн эдгээр нь маш нандин үнэр, амтыг бас зүйрлэшгүй хурц тод өнгийг танд бэлэглэх тул амттаны үйлдвэрлэлийг шинэ шатанд гаргах юм. Бялуу хэвлэх 3D технологи удахгүй хэвийн үзэгдэл болж хувирна, яг кофены аппарат шиг” хэмээн эрдэмтэд ярилаа. Энэ тухай илтгэлийг “Science of Food” сэтгүүл нийтэлжээ.
АНУ-ын эрдэмтдийн өөр нэг, шинэ нээлтийн ачаар хүмүүс илүүдэл жинтэй болохоос айлгүй бялуу, амттан зэрэг өндөр илчлэгтэй хүнс иддэг болох нь. Тэд өөрийн бэлдмэлээ “СРАСС” гэж нэрлэжээ. Түүнийг термогенезийн зарчим дээр суурилан бүтээсэн ба хэрэглэсний дараа бодисын солилцоог хурдасган энергийг их хэмжээгээр ялгаруулдаг онцлогтой. Эцсийн бүлэгт “шатаасан” илчлэгийн хэмжээ нь хүний хэрэглэснээс давдаг аж. Зохион бүтээгчид одоо “СРАСС”-н зохиогчийн эрхээ авах өргөдлөө өгчээ. Удахгүй тус бэлдмэлийг хүний бие махбодид аюулгүй гэдгийг нотлох урт хугацааны судалгаа эхэлнэ. Өнөөдөр түүнийг зөвхөн мэрэгч амьтад дээр туршжээ. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top