Эрүүл мэндээ бэхжүүлж дархлааг дээшлүүлэх, бодисын солилцоог сайжруулахын тулд куркуматай ундаа тогтмол хэрэглээрэй.
Орц:
Куркума (турмерик) -2 цайны халбага
Имбирийн үндэс (цагаан гаа) - 8-10 см
Нимбэг -4 ширхэг
Апельсин - 2 ширхэг
Кайен чинжүү - 1 цайны халбага
Хар чинжүү – чимх
Бэлдэх арга:
Нимбэг ба апельсин, цагаан гааны үндсийг шүүс шахагчид хийж бэлдэнэ. Дээр нь куркума, чинжүү нэмээд л ундаа бэлэн болно. Түүнийг хөргөгчинд 3 өдрөөс илүү хадгалж болохгүй. Өдөрт дээд тал нь 100 мл ундаа ууна, 2 хувааж хэрэглэнвэл тохиромжтой. Гэхдээ өлөн элгэн дээр энэ ундааг ууж болохгүйг анхаар.
Ашиг тус: Куркума бол микроб, бактериудыг устгадаг. Имбирь харин антиоксидант үйлчилгээтэй ба цусны эргэлтийг сайжруулдаг. Нимбэг, апельсинд С витамин ихээр агуулагддаг төдийгүй энзим ялгаруулахад тустай. Кайен чинжүү нь бодисын солилцоог хурдасгадаг. Хар чинжүүгийн ачаар куркумин сайн шингэнэ.