өдөр
шөнө
×

Модны хаягдлаар тромбоос сэргийлэх эм бүтээх боломжтой

ОХУ-ын Красноярск хотын “Siberian Federal University”-н эрдэмтэд модон материалын хаягдлаар тромбоос сэргийлэх эм, бүрхүүл хийх туршилтын эхний шатыг амжилттай дуусгав. “Имплант, эм тээвэрлэгчийн бүрхүүлийг тромбозын эсрэг үйлчилгээтэй болгохын тулд модны түүхий эдийг ашиглах боломжтой. Модны түүхий эдэд 2 төрлийн полимер бий, лигнин ба гемицеллюлоз. Энд сорбент  болон антиоксиндант шинж чанартай полисахаридын тухай ярьж байна. Эдгээр нь бүрэн задардаг. Үүний зэрэгцээ тэдгээрийн бүтэц хангалттай хөдөлгөөнтэй учраас янз бүрийн ашигтай шинж чанарыг бодисонд дамжуулна.... Манай бүтээсэн технологийн ачаар полимер нь антиоагулянт шинж чанартай болдог, өөрөөр хэлбэл тромб үүсэхэд саад учруулах бодис гэсэн үг..... Имплантууд удаан хугацааны турш дотоод эдүүдэд хүрч шүргэлцэх үеэр тромб үүсэх эрсдэлтэй. Улмаар цусны гүйдлийг блоклох, судсууд бөглөрөх аюултай.... Эсүүдийн бүтцэд “in vitro” туршилт хийхэд үр  дүнтэй байсан. Бид ирээдүйд лабораторийн хулгана дээр үүнийг туршихаар төлөвлөж байна” хэмээн тус их сургуулийн доцент Юрий Маляр ярьсан тухай “Pharmaceutics” сэтгүүл бичжээ.


 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top