өдөр
шөнө
×

Архинд донтох нь генээс 65% хамаардаг ч гадаад орчин гол үүрэгтэй

“Архины болон бусад төрлийн хамааралтай болох эсэх нь ихэнхдээ генээс хамаардаг. Гэхдээ энд гадаад орчин гол үүрэг гүйцэтгэдэг. Жишээлбэл, архины хамааралд өртөх эсэх нь генээс 65% хамааралтай. Энэ бол өндөр хувь, гэхдээ гадаад орчны нөлөөлөлгүй бол ийм хамаарал илрэхгүй байх боломжтой...  Аливаа хамаарал нь аз жаргалын гол даавруудын (серотонин, дофамн, эндорфин зэрэг) ажиллагааг кодолдог генүүдтэй уялдаа холбоотой. Эдгээр гений тодорхой хувилбар бүхий хүмүүс үнэндээ архи ба согтууруулах ундаа, кофеин, никотин зэргээс их таашаал цэнгэл авдаг, тэдний хувьд буруу зуршлуудын уршиг дагавар нь бага. Сануулахад, ийм хүмүүс багаасаа архи, тамхи зэрэгт татагддаггүй. Хамгийн гол нь тэд өөрийн гэр бүл, ойрын хүрээллээс зөв үлгэр жишээ харж өсөх ёстой. .... Мөн сэтгэл санаанд нь сөргөөр нөлөөлөх ямарваа үйл явдалтай учрахгүй бол тэд дээр дурдсан төрөл бүрийн хамааралтай болохгүй....  Дахин сануулахад, генүүдийн нөлөө хэдий их боловч гадаад орчны нөлөөгүй бол аливаа хамаарал илрэхгүй” хэмээн Оросын эмч, генетикч Ирина Колесникова ярилаа.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top