өдөр
шөнө
×

Улаан манжин элгэнд сайн

Улаан манжин бол олон витамин, минерал, антиоксидант агуулагддаг: төмөр, кальци, цайр, фосфор, кали, магни, С ба В1, В2, В6 зэрэг витамин.... Хүнсний энэ ногоо нь элэгний ажиллагааг сайжруулдаг, түүнд агуулагддаг бетанин нь элгэнд эерэгээр нөлөөлдөг. Бетанин бол антиоксидант үйлчилгээтэй флавоноид бөгөөд зүрх судасны системийг дэмжиж зүрхний өвчнөөс сэргийлдэг аж. Улаан манжингийн шүүс артерийн даралтыг бууруулдаг. Чухам бетанины ачаар элгэнд өөх хуримтлагдах нь багасч холестерины түвшин бууран ажиллагаа сайжирдаг. Түүнчлэн улаан манжин хоол боловсруулалтыг сайжруулдаг. Түүнд агуулагддаг эслэгүүдийн тусламжтайгаар хоол боловсруулалт идэвхжих болно. Тиймээс хоолны цэсэндээ улаан манжинг тогтмол багтаадаг бол өтгөн хаталтаас айлтгүй, мөн энэ ногоо нь шамбарам буюу геморрой үүсэх эрсдэлийг бууруулдаг. Улаан манжинг өдөр тутам хэрэглэж болно, гэхдээ бүү хэтрүүлээрэй. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top