- Хатаасан нохойн хошууг тэс (рябина) жимстэй тэнцүү хэмжээгээр хольж кофе бутлагчид хийж жижиглэнэ. 1 стакан буцалсан усанд 1 цайны халбагаар тооцож цай шиг хандлан хэрэглээрэй. Энэ ундаа уураг тархины үйл ажиллагааг сайжруулж ой тогтоолтыг идэвхжүүлдэг, иймээс насанд хүрсэн хүмүүс төдийгүй хүүхдүүд уухад сайн.
- Хатаасан нохойн хошуу жимс, хатаасан тарна (спорыш) ба халгайгаас тэнцүү хэмжээтэй авч холино. Энэ холимгоос 1 хоолны халбагыг авч стакан халуун усанд идээшүүлж 3 цаг байлгана. Үүнийг үдээс өмнө уувал сайн, нэгмөсөн хөнтрөх ёстой. Өглөө цайны оронд уувал сэтгэл санааг сэргээн тамир тэнхээ нэмж цовоо сэргэлэн болгоно.
- Бөднө шувууны өндөгний шар 5 ширхэг, сармистай тос 1 цайны халбага, био тараг 50 граммыг авч сайн хольж хутга. Үүнийг өглөө өлөн элгэн дээр, өглөөний цайнаас 30 минутын өмнө уух хэрэгтэй. Энэ унд бол эмчилгээний, урьдчилан сэргийлэх зориулалттай учир таны биеийн дархлааг дээшлүүлдэг, иймээс нойр булчирхай ба элэг, хавдрын өвчин, мөн атеросклероз, миокард инфарктын үед уувал сайн.