өдөр
шөнө
×

Нэрс даралтыг бууруулдаг

“Нэрс жимсийг өдөр бүр хэрэглэвэл артерийн даралт буурч, хариу үйлдэл хийх хурд нэмэгдэнэ, мөн ой тогтоолт ба танин мэдэхүйн чадвар ч сайжирна. Өдөрт ганц атга байхад хангалттай” хэмээн Лондоны хааны коллеж, Редингийн их сургуулийн эрдэмтэд мэдэгдлээ. Тэдний судалгааны дүнг “American Journal of Clinical Nutrition” сэтгүүл нийтэлжээ. Судалгаанд 65-80 насны 60 хүн хамрагджээ. Сайн дурын оролцогчдын хагас нь 3 сарын турш зэрлэг нэрсний 26 грамм нунтаг (энэ бол 180 грамм жимс гэсэн үг) агуулсан ундаа хэрэглэсэн бол үлдсэн нь плацебо ууж байв. Туршилтын эхэн ба сүүлд оролцогчдын эрүүл мэндийн байдалд шинжилгээ хийж харьцуулсан байна. Нэрсний нунтагтай ундаа уусан хүмүүсийн ой тогтоох чадвар сайн, даалгавар гүйцэтгэх үед анхаарлаа сайн төвлөрүүлж байсны зэрэгцээ даралт нь бага байжээ. “Энэ бол антоцианы үр нөлөө, 12 долоо хоног хэрэглэхэд  оролцогчдын шээсэн дэх антоцианы метаболит ихэсч буй нь ажиглагдсан. Энэхүү полифенол нь жимсийг хөх ягаан өнгөтэй болгодог ба нэрсээс гадна бөөрөлзгөнө, зэтгэнэ, улаан усан үзэм зэрэг ягаан жимс ногоонд бий” хэмээн эрдэмтэд ярилаа. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top